АСЕМ-ын Ази, Европын ард түмний чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-04 08:09:16

АСЕМ-ын дагалдах хурлуудын нэг Ази, Европын Түмний 11 дүгээр чуулган 7 дугаар сарын 4-6-нд Төрийн ордонд болно.

Чуулган “Шударга,тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд болох юм.

Уг чуулганаар Ази, Европын ард түмний итгэл найдварыг илэрхийлсэн, тэдний хөгжлийн тухай үзэл баримтлалын гол сэдвийг хөндөж хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлно. Үүнд, Байгалийн баялгийн шударга хуваарилалт, газрын эрх, оролцоог ханган олборлолтоос гарах стратеги, Хүнсний аюулгүй байдлыг сэргээн бэхжүүлэх арга зам зэрэг 8 асуудлын эргэн тойронд хэлэлцүүлэг өрнөх юм.

Чуулганы үйл ажиллагааг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэх бөгөөд уулзалтад АСЕМ-ын гишүүн орнуудын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 550 орчим төлөөлөгч оролцох юм. Төлөөлөгчдийн тэн хагас нь дотоодын төлөөлөгчид байгаа аж.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости