Мандалговьд Солонгосын язгуур урлагийн тоглолт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-04 15:57:14

БНСУ- ын Чунбүг Ардын урлагийн нийгэмлэгийн уран бүтээлчид үндэсний язгуур урлагийн тоглолтоо өнөө орой Мандалговь хотын иргэдэд сонирхуулна.

 Хоёр орны үндэсний язгуур урлагийг сурталчлах зорилгоор өнгөрсөн хавар Дундговь аймгийн театрын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийх тухай хүсэлтийг БНСУ- ын Чүнчон хотын театраас Дундговь аймагт ирүүлсэн. Хүсэлтийг аймгийн Засаг дарга хүлээн авч, хамтарсан тоглолт зохион байгуулах  ажлын хэсэг байгуулжээ.

Солонгосын язгуур урлагийн тоглолт нөгөөдөр хоёр талын хамтарсан тоглолтоор үргэлжилнэ. Энэ тоглолтод Дундговийн театрын уран бүтээлчид ЮНЕСКО- гийн соёлын өвд бүртгэгдсэн уртын дуу, морин хуур, хөөмий, бие биелгээг сонирхуулах юм байна.

Уран бүтээлчдийн хамтарсан тоглолт нь хоёр орны язгуур урлагийг сурталчлах төдийгүй цаашид соёл, урлагийн салбарт харилцан туршлага солилцож, хамтран ажиллах харилцаа холбоо тогтоох эхлэл тавих ажээ.

Т. Отгонтуяа

 

 

 

Связанные новости