“Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль”-аар 7 ахмад шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 11:56:07

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүн гэр гэрт нь очиж шагналыг нь гардуулан өглөө.

Уг зарлигаар Хэнтий аймгийн уугуул Бодийн Лувсаншарав, Жүгдэрийн Даш-Очир, Магсарын Сосор, Тогоочийн Лувсансүх, Наваандоржийн Цэрэндорж, Гэрэлийн Зэгиймаа зэрэг ахмад дайчин “Байлдааны гаьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ. Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар Самдангийн Лувсан, Бодийн Лувсаншарав, Жүгдэрийн Даш-Очир, Магсарын Сосор, Тогоочийн Лувсансүх, Наваандоржийн Цэрэндорж, Гэрэлийн Зэгиймаа зэрэг ахмад дайчин “Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль”-аар тус тус шагналаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар эдгээр ахмад дайчдад алд цэнхэр хадагтай мөнгөн аяга, дурсамж, гарын бэлэг хүргүүлж хүндэтгэл үзүүлсэн аж.

О.Буянхишиг

Связанные новости
Комментарии