Дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулах, цар тахлын нөхцөл байдлаас үүссэн тээвэр ложистикийн хүндрэлийг даван туулах, нүүрсний экспортыг тогтвортой нэмэх, түүнд шаардлагатай хоёр талын зохицуулалт хийх талаар ярилцав.
Түүнчлэн, өнөөгийн олон улсын тавцанд өрнөж буй үйл явдлуудын талаар дэд сайд Б.Мөнхжин, Элчин сайд Цай Вэньруй нар санал солилцож, байр сууриа илэрхийлэв.