НИТХ-ын Тэргүүлэгчдийг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-07-06 16:13:37

НИТХ өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, НИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгов.

НИТХ дахь МАН-ын бүлгээс Тэргүүлэгчдийн тоог 11 байх санал гаргасныг төлөөлөгчдийн олонх дэмжив. Мөн МАН-ын бүлэг олонхын суудал авсан тул Тэргүүлэгчдэд 9 суудал, АН-д 2 суудал өгөх санал гаргав. Харин АН-ын бүлэг МАН-д 8 суудал, АН-д 3 суудал хуваарилах санал гаргалаа. Ийнхүү санал хураалт явуулахад АН-ын саналыг олонх дэмжээгүй тул МАН 9, АН-д 2 суудал олгох шийдвэр гаргав. Гэвч АН-ын бүлгийн дарга Б.Баатархүү МАН цөөнхөө хүндэтгэхгүй байгаа тул бид 2 суудалд төлөөллөө суулгахгүй гэв.

Ийнхүү МАН-ын бүлгийн дарга Б.Амарбаясгалан Тэргүүлэгчдэд нэр дэвшигчдээ танилцуулав. МАН-ын бүлгээс НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, Ж.Батбаясгалан, Н.Баянмөнх, Э.Бат-Амгалан, Д.Баярсайхан, Ж.Алдаржавхлан, Н.Эрдэнэтуяа, Ж.Батсайхан, П.Баярхүү нарыг нэр дэвшүүлснийг олонх дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд НИТХ-ын дарга Ц.Сандуй цаашдаа АН-ын бүлэг 2 гишүүнээ Тэргүүлэгчээр томилно гэдэгт итгэлтэй байгааг дурьдаад, шинээр сонгогдсон Тэргүүлэгчдэд амжилт хүслээ.

Ийнхүү НИТХ-ын анхдугаар хуралдаан өндөрлөв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Связанные новости