Тулаанч Д.Батгэрэл эхний үед өрсөлдөгчөө ялав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн холимог тулааны UFC холбоонд хүчээ сорьж байгаа тулаанч Д.Батгэрэл өнөөдөр /2021.10.17/ ээлжит тулаанаа хийж өрсөлдөгчөө яллаа.
Тэрбээр "UFC Fight
Night: Ladd vs. Dumont" өдөрлөгийн хүрээнд америк тулаанч Брэндон Дэвистэй
тулалдаж, өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор ялав.
“Талын шуургат” хочит Д.Батгэрэлийн
хувьд ийнхүү "UFC" холбоонд хийсэн 3 тулаандаа дараалан ялаад
байна. Тэр 2021 оны дөрөвдүгээр сард Кевин Нативидадтай тулалдаж ялсан билээ.
Монголын тулаанчид
ялагдсан Брэндон Дэвисийн хувьд, тулааны замналдаа нийт 19 тулаан хийснээс 10 ялж, ес ялагджээ.