АН-ын анхан шатны нэгжийн дарга нар нэгдэж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-07 15:43:59

АН-ын анхан шатны байгууллагын дарга нар нэгдэж, “АН-ын анхан шатны байгууллагын дарга нарын холбоо”-байгуулжээ.

Тус холбооныхон өнөөдөр байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд танилцуулав. АН нь 140 мянга орчим гишүүнтэй. Гишүүдийн намын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, гол үйл ажиллагааг анхан шатны байгууллагын дарга нар гүйцэтгэдэг. Тус намын дүрмийн хэрэгжилт гажуудсан энэ үед анхан шатны байгууллагын дарга нарын байр суурь энэ үед чухал хэмээн үзэж холбоо байгуулжээ. 

Холбооны зүгээс гишүүдийн улс төр, эрх зүй, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлаар бодлогын судалгаа хийх, улс төрийн ижил төстэй болон гадны байгууллагуудтай хамтарч ажиллах зэрэг үйл ажиллагаа явуулах гэнэ.

Одоогоор энэ холбоонд нэгдэхээр Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Ховд, Увс зэрэг нийт 14 аймгийн анхан шатны байгууллагын дарга нар нэгдэхээр хүсэлтээ ирүүлээд байгаа аж.

Н.Отгончимэг

Связанные новости