Белградын ДАШТ-д 650 эрэгтэй боксчин хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын олон улсын боксын холбоо /AIBA/-ны 21 дэх удаагийн сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-д 105 орны 650 боксчин бүртгүүлсэн нь түүхэн дээд амжилт тогтоов.
AIBA 75 жилийнхээ түүхэнд анх удаа маш өндөр 2.6 сая ам.долларын шагналын сантай ДАШТ-ийг зохион байгууж байна. Серби улсын Белград хотноо 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл болох сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголоос 8 жинд оролцох байсан ч нэг нь хасагдлаа. 75 кг-ын жинд тулалдах ёстой байсан гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хувьд “Ковид-19” туссаны улмаас арга буюу өнжихөөр болов.
Монголын боксчид түүхэндээ ДАШТ-ээс 1 алт, 4 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ удаагийн эрэгтэйчүүдийн ДАШТ-ний 7 жинд хүч үзнэ.
48 кг-ын жинд: Г.Ган-Эрдэнэ /ОУХМ/, /Gan-sport сеnter тамирчин/
51 кг-д: Х.Энмандах /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ, БХЯ
"Алдар" спорт хорооны тамирчин /
54 кг-д: Э.Баярсайхан /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ-ны Хилчин
спорт хорооны тамирчин/
57 кг-д: Х.Энх-Амар /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ-БХЯ-ны “Алдар”
спорт хороо, “Мон-Алтиус” дээд сургууль “МАК”-ХК-ийн тамирчин
60 кг-д: О.Тулга /СМ/, /БХИС-н Алдар спорт хорооны
тамирчин/
63.5 кг-д: Б.Мишээлт /СМ/, /БТСУХ-ҮШБ, ОБЕГ
"Аврагч" спорт хорооны тамирчин/
67 кг-д: Б.Чинзориг /ОУХМ/, БТСУХ-ҮШБаг, БХЯ-ны “АЛДАР”
спорт хороо, “Капитрон банк”-ны тамирчин
71 кг-д: О.Бямба-Эрдэнэ /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ "Хилчин" спорт хорооны тамирчин/
Монголын боксын үндэсний эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр баг тамирчдаа ахалж, дасгалжуулагчаар ОУХМ О.Батхүү, ОУХМ Б.Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Ч.Насанбат, ДАШТ-ний зохион байгуулах хороонд Монгол Улсаас анх удаа, олон улсын шүүгч Г.Бадрах нар ажиллаж байгаа юм.