“Монгол Улс Ба Нэгдсэн Үндэстний Байгууллага” гар зураг, зохион бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-10-26 20:56:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн хүрээнд ГХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулсан “Монгол Улс Ба Нэгдсэн Үндэстний Байгууллага” сэдэвт гар зургийн болон зохион бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо.


ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа өнөөдөр уралдааны шилдгүүдийг хүлээн авч уулзан, шагнал гардууллаа.


“Монгол Улс Ба Нэгдсэн Үндэстний Байгууллага” сэдэвт гар зургийн уралдааныг 10-14, зохион бичлэгийн уралдааныг 15-18, 19-25 гэсэн насны ангиллаар зохион байгуулсан. Уралдаанд нийт 220 хүүхэд, залуус оролцсон ба 9 хүүхэд шагналт байрт шалгарчээ.


Гар зургийн уралдаан:


1-р байр: Ховд аймгийн Жаргалант сумын зургаадугаар сургуулийн долоодугаар ангийн сурагч О.Дэлгэрзаяа


2-р байр: Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагч А.Мөнх-Ану

 

3-р байр: Увс аймгийн Улаангом сумын зургаадугаар сургуулийн долоодугаар ангийн сурагч Б.Чинхүсэл


Зохион бичлэгийн уралдаан: 15-18 нас


1-р байр: Ховд аймаг Жаргалант сумын Прогресс сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч А.Сэргэлэн


2-р байр: Элит Олон Улсын Дунд сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Ж.Аржан


3-р байр: Увс аймаг, Улаангом сумын 6-р сургуулийн 12-р ангийн сурагч Н.Өнөрзул


19-25 нас


1-р байр: МУИС-ийн ОУНУС-ийн магистрант Э.Тамир


2-р байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгч Д.Дэмидханд


3-р байр: Б.Бямба


Гар зургийн уралдаанд ирүүлсэн шилдэг 30 зургийг шалгаруулж, хамтран ажилласан байгууллагуудын цахим хуудсанд байршуулах аж.

Связанные новости