Францын баг германчуудыг 2:0-оор хожлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМАРСЕЛЬ. /Sputnik/. Францын хөлбөмбөгийн шигшээ баг пүрэв гарагийн шөнө Германы шигшээ багийг 2:0 харьцаатайгаар буулган авснаар “Евро-2016” тэмцээний аваргын төлөөх шувтаргын тоглолтод шалгарлаа.
Францын шигшээ багийн довтлогч Антуан Гризманн тоглолтын эхний үе дуусах үед торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, улмаар 72 дахь минутад дахин нэг гоол оруулсан байна. Ингэснээр Францын шигшээ баг финалд шалгарч, Португалийн шигшээ багтай “Евро-2016” тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Өмнөх өдөр нь Португалийн шигшээ баг Уэльсийн багийг 2:0 харьцаатай хожиж финалд шалгарсан билээ.
Д.Нямтулга