Ганга мөрнийг аврах 231 төсөл хэрэгжүүлж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНШИНЭ-ДЕЛИ. /Prensa Latina/. Энэтхэгийн Засгийн газар Ганга мөрнийг аврах 231 төслөөс бүрдэх “Намами Ганга” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ тухай тус улсын Усны нөөцийн сайд Ума Бхарати мэдэгдлээ.
Уттараханд, Уттар-Прадеш, Бихар, Жаркханд, Баруун Бенгал мужаас гадна Харьяна мужийн Ямуна хот болон нийслэл Дели хот орчмын 104 байршилд уг төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
2 тэрбум гаруй рупий буюу 26.9 сая долларын өртөг бүхий эдгээр төсөлд Энэтхэгийн шашны зан үйлийг сэргээх, оршуулгын газруудыг засч тохижуулах, ойжуулах, эмийн ургамлууд тариалах, усан хангамжийн дэд бүтцийг сайжруулах болон Ганга мөрнийг чөлөөтэй урсгах нөхцлийг бүрдүүлэхийн тулд биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах зэрэг ажлууд багтжээ.
Г.Доржханд
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня