Монгол, Кубын харилцааг өргөжүүлэх талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-04 16:59:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионыг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Монгол, Кубын харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцав.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд Элчин сайд Раул Делгадогийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.


Элчин сайд Раул Делгадо Монгол, Кубын найрамдал нөхөрлөл, монгол орон, монгол хүмүүсийн талаар сайхан сэтгэгдэлтэй байдгаа илэрхийлж, Монгол Улсад ажилласан 5 жилийн хугацаандаа монголчуудтай нягт хамтран ажиллаж ирснээ онцлов.

Связанные новости