Өнгөрсөн хоногт 988 хүнээс коронавирус илэрч, 10 хүн нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 988 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 680 нь Улаанбаатар хотод, 308 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар “КОВИД-19” халдварын улмаас нийтдээ 1796 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10 534 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 25 793 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.