Усэйн Болт "Рио-2016"-д оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-07-12 14:43:00

АСТАНА. /KAZINFORM/. Олимпын зургаан удаагийн аварга Усэйн Болт “Рио-2016” Олимпын наадамд оролцох Ямайкийн баг тамирчдын бүрэлдэхүүнд багтсан гэж Карибын тэнгисийн тус улсын албаны хүмүүс мэдэгдлээ.

Өвдөгний шөрмөс нь тасарны улмаас Ямайкийн Олимпын сорилго тэмцээнүүдээс нэрээ татсан Болт “Рио-2016”-д оролцох эсэх нь тодорхой бус байсан юм.

Харин 29 настай тамирчин 100м, 200м болон 4x100 метрийн буухиа уралдаанд гүйнэ гэдгээ Ямайкийн Олимпын хороонд мэдэгдсэн байна. Тэрбээр “Бээжин-2018” болон “Лондон-2012” Зуны Олимпын наадмуудад эдгээр төрөлд олимпын аварга болж байсан юм.

Болт Герман улсад спортын эмч Ханс-Вильгельм Мюллер-Вольфартаар эмчилгээ хийлгүүлжээ.

Наймдугаар сарын 5-21-нд болох “Рио-2016”-д Ямайкийн 63 тамирчин оролцоно. Урьд нь Ямайкаас ийм олон тамирчин Олимпын наадамд оролцож байгаагүй аж.

Г.Доржханд

Связанные новости