Монгол Улсын Ерөнхийлөгчид Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн бараалхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dotood_editor@montsame.mn
2016-07-14 14:33:40

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн  бараалхав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнийг Монгол оронд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, тавтай морилон саатахыг урилаа.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх уулзалтыг эх орондоо хүлээн авч буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын талын санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгад Сингапур Улсын дэмжлэгийг авч хамтран ажиллах асуудлыг хөндөж, харилцан бие биеэ дэмжих болон бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар санал солилцов.

Связанные новости