АСЕМ-ын гишүүн 51 орон, олон улсын хоёр байгууллагын 5000 гаруй төлөөлөгч иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ2016 оны долдугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо зохион болж АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн зочдыг угтан авах ажиллагаа өндөрлөлөө.
Угтан авах ажиллагаа хоёр цаг үргэлжилж, Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлэн, АСЕМ-ын дурсгалын самбарт гарын үсэг зурсан юм. Зочдыг угтах ёслол дууссаны дараа "Шангри-Ла" зочид буудлын хурлын танхимд цугларч Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг нээхэд бэлэн боллоо.
АСЕМ-ын гишүүн 51 орон, олон улсын хоёр байгууллагын 5000 гаруй төлөөлөгч иржээ
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал