Японд “Merck” компанийн коронавирусний эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-12-26 13:01:26

ТОКИО. /NHK/. Японы Эрүүл мэндийн яам “COVID-19”-ийн эмчилгээнд дотуур ууж хэрэглэдэг, Америкийн “Merck” "Молнупиравир" компанийн эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ.


Тус яам уг эмийг орон даяар эмнэлгийн байгууллагууд, эмийн сангууд болон бусад байгууллагуудд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр өвчтөнүүд ирэх долоо хоногийн эхээр авч хэрэглэх боломжтой болно.


Коронавирусний халдвар хүндрэхээс сэргийлдэг энэ эм нь Японд “COVID-19”-ийн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн анхны дотуур ууж хэрэглэдэг эм болж байгаа юм.


"Молнупиравир" эмийг өвчин нь хүндрэх эрсдэлтэй, хөнгөн болон дунд зэргийн шинж тэмдэг илэрсэн 18-аас дээш насны өвчтөнүүд хэрэглэх боломжтой. Харин жирэмсэн эмэгтэйчүүдэд хориглосон байна.


Эмийг үнэ төлбөргүй олгоно гэж Японы Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


“Молнупиравир” нь эмнэлэгт хэвтэх эсвэл нас барах эрсдэлийг 30 орчим хувиар бууруулдаг болохыг эмнэлзүйн туршилтуудын үр дүн харуулсан гэж “Мерк” компани мэдээлсэн байна.


Уг эмийг өмнө нь Их Британи, Дани улсад хэрэглэхийг зөвшөөрчээ.


Связанные новости