АНУ Африкийн өмнөд хэсгийн орнуудад тавьсан зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа цуцална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /VOA/.
АНУ Африкийн өмнөд хэсгийн найман
оронд тавьсан зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа шинэ жилийн баярын өмнөх өдөр
цуцлахаар болсон талаар Цагаан ордон мэдэгджээ.
Өнгөрсөн сард коронавирусний “омикрон” хувилбарын тархалтыг сааруулахын тулд шинэ хязгаарлалтуудыг тогтоосон юм. Тодруулбал, Өмнөд Африк, Ботсвана, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малавигаас ирэх гадаадын бараг бүх иргэнийг 11 дүгээр сарын 29-нөөс эхлэн хилээрээ нэвтрэхийг хориглоод байсан юм.
Харин Цагаан ордны
хэвлэлийн төлөөлөгч Кевин Мунозын мэдээлснээр, Өвчинд хяналт тавих, урьдчилан
сэргийлэх төвийн зөвлөсний дагуу ийнхүү шийдвэрлэсэн байна. Зорчих хөдөлгөөний
түр хориг нь судлаачдыг вирусний шинэ хувилбарыг судлах, одоогийн вакцинууд,
тэр дундаа нэмэлт тун түүний эсрэг үйлчилнэ гэдгийг тогтооход шаардлагатай цаг хугацааг хожиход тус нэмэр болсон гэдгийг тэрбээр онцолжээ.
“Омикрон”
хувилбар одоо АНУ даяар хурдацтай тархаж байгаа бөгөөд вакцинд хамрагдсан
хүмүүс ч шинэ хувилбараар халдварлаж байгаа хэдий ч халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь вакцин хийлгээгүй хүмүүс байна.