Энэтхэгээс Афганистан руу “COVID-19”-ийн вакцин илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШИНЭ ДЕЛИ. /VOA/.
Энэтхэг улсаас Афганистан руу “COVID-19”-ийн хагас сая тун вакцин илгээжээ. Мөн
олон сая хүнд өлсгөлөнгийн аюул нүүрлээд буй тус улсад ойрын долоо хоногт хүнсний
тусламж үзүүлэхээс гадна вакцин нэмж илгээхээ амласан байна.
Энэтхэгийн Гадаад
хэргийн яамны мэдээлснээр, Афганистан өнгөрсөн бямба гарагт вакциныг хүлээн
авчээ. Энэ нь Афганистан “Талибан” хөдөлгөөний хяналтад наймдугаар сард орсноос
хойш Шинэ Делигээс Кабулд үзүүлж буй хүмүүнлэгийн хоёр дахь тусламж бөгөөд өнгөрсөн
сард 1.6 тонн эм илгээсэн юм.
“Энэтхэгийн
Засгийн газар үр тариа, “COVID-19”-ийн нэг сая тун вакцин, амин чухал эмнүүдээс бүрдсэн хүмүүнлэгийн тусламжийг
ойрын долоо хоногт үзүүлнэ” гэж ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ. Тодруулбал,
Афганистан руу 50 мянган тонн буудай илгээхээр төлөвлөж, нутаг дэвсгэрээр нь
дамжуулан хүргэхэд тусламж үзүүлэхийг Пакистаны талаас хүссэн байна.