Хилээр хийн гар буу нэвтрүүлэхийг завджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМСэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор 9 дүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын иргэн Е.А нь Lexus-570 маркийн автомашинд Премьер-4 маркийн хийн гар буу авч орж иржээ.
Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлсэн байна. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүй ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг иргэдэд анхаарууллаа.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
2 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
6 дня
Комментарии