Өндөршил сумын Ахмадын хороо "Улсын тэргүүний" анхан шатны байгууллагаар шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өндөршил сумын Ахмадын хороо “Анхан
шатны улсын тэргүүний Ахмадын хороо”-ын болзлыг биелүүлж, 2021 оны ажил
үйлсээрээ улсын хэмжээнд шалгарлаа.
Тус Ахмадын хороо гишүүдийнхээ эрүүл мэндийг сайжруулах,
идэвхтэй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,
хөгжүүлэхэд анхаарч, ажлаараа аймагтаа 3 жил дараалан тэргүүлжээ.
Өнгөрсөн онд ”Өв соёлын өлгий нутгийн урчууд” гар урлалын
үзэсгэлэн, “Манлай аав, Алтан хэлхээ” 3 үеийн уулзалт, “Угийн бичиг хөтлөх”
сургалт зэрэг олон шинэлэг ажлуудыг санаачлан зохион
байгуулж, байгууллагынхаа үйл ажиллагааг тогтмолжуулан сумынхаа ахмадуудын
талархлыг хүлээсэн байгууллага юм.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
2 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Ulaanbaatar