Цагаан сарыг угтаж Урианхайн мөсөн сурын харвааны тэмцээн зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Аймгийн Сурын
холбоо хамтран Цагаан сарын баярыг угтаж Урианхайн мөсөн сурын харвааны тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр Толбо нуурын
мөсөн дээр зохион байгууллаа.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн Сурын холбооны тэргүүн, ИТХ-ын төлөөлөгч Б.Энхболд нар
оролцож тамирчдад амжилт хүсэв.
Уралдаанд 38 харваач оролцон цэс мэргэнээ сорин өрсөлдсөнөөс спортын мастер
Т.Галхүү тэргүүллээ. Мөн Улсын аварга Н.Алтанхүү болон харваач Ч.Бат-Эрдэнэ нар
удаах байруудад шалгарав.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar