Дархан сумын мал сүрэг таван төрөл дээрээ өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-02-16 22:31:16

Хэнтий /МОНЦАМЭ/ Дархан сумын хүн ам 2000 гарч, мал сүрэг таван төрөл дээрээ өссөн, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт нэмэгдсэн амжилт дүүрэн бар жилээ угтсан талаар тус сумын Засаг дарга Ж.Энхтөр онцоллоо.

Сумын хэмжээнд нийт 285 мянга 494 толгой мал тоолуулсны дотор адуу 16351, тэмээ 696, үхэр 12832, хонь 12832, ямаа 101997 байна. Энэ онд Дархан суманд цэцэрлэгийн өргөтгөл, эрүүл мэндийн төвийн өргөтгөл,  шинээр спорт цогцолборын барилга барьж байна. Өнгөрсөн жил сумын ЗДТГ, цагдаагийн төлөөлөгч, ерөнхий боловсролын сургууль, эрүүл мэндийн төв зэрэг байгууллагад автомашины парк шинэчлэл хийжээ. Түүнчлэн сумын Засаг даргаар ахлуулан ажилладаг хүүхэд хамгааллын хамтарсан баг аймгийн шилдэг хамтарсан багаар шалгарсан байна. Аймгийн ахмадын хорооноос шалгаруулдаг ахмадад ээлтэй Засаг даргаар тус сумын Засаг дарга шалгарчээ.

Ирэх 2023 онд Дархан сумыг үүсгэн байгуулсны 100 жилийн түүхт ой тохиох аж. 

Связанные новости