Төрийн албаны шалгалтын бүртгэлийг цахимаар явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-02-18 09:52:34
Хэнтий /МОНЦАМЭ/ Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг ирэх 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэв.
Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулах аж.
Шалгалтын бүртгэл 2022 оны 2 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 3 дугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдах юм.
Та бүхэн доорх линкээр холбогдож бүртгүүлнэ үү.
Связанные новости