“Иргэдээ сонсох” уулзалт Баянмөнх суманд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-02-20 19:12:01
Хэнтий /МОНЦАМЭ/ "Эргэх холбоо-52" хөтөлбөрийн хүрээнд “Иргэдээ сонсох” уулзалт Баянмөнх суманд боллоо.
Тус сумын Дулаан, Хэрлэн, сумын төвийн Улаан эрэг багийн нийт 261 иргэнтэй уулзаж, УИХ-аас шинээр батлагдсан хууль тогтоомж, тойргоос сонгогдсон гишүүдийнхээ үйл ажиллагааг мэдээлж, тэдний саналыг сонслоо.
Баянмөнхчүүд, үүрэн холбооны сүлжээ, малын түүхий эд боловсруулах үйлдвэр, сумын Эрүүл мэндийн төвийн үйлчилгээний асуудал, Хэнтий аймгийн спортын холбоодын үйл ажиллагаа, сумын ойтой холбогдуулан наадмын талбайн тохижилт, Ерөнхий боловсролын сургуулийн үйлчилгээний ажилтнуудтай холбогдсон бүтцийн зохицуулалт, гэр хорооллын инженерийн шугам сүлжээ гэх мэтчилэн нийт 15 хүн 32 асуулт санал хэлж, хүсэлт уламжиллаа.
УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн зүгээс багт хийх уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд иргэдээ сонсож, улс орны хөгжил, шинээр батлагдсан хууль тогтоомжтой холбогдсон иргэдийн дэвшүүлсэн саналыг хууль тогтоох байгууллагад уламжлан хэлэлцүүлж эргэх холбоотой ажиллана гэдгээ илэрхийллээ.
Связанные новости