“Алтан аргамж”-ийн тусгай дугаарыг Монгол, Японы дипломат харилцааны 50 жилийн ойд зориулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-26 09:59:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Япон Улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж ахмад дипломатч П.Үржинлхүндэвийн бүтээсэн “Алтан аргамж” цуврал номын тусгай дугаар гарлаа.


Энэ бүтээлд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоох яриа хэлэлцээнд оролцож байсан дипломатууд, Монгол, Японы харилцааны чиглэлээр олон жил ажилласан салбар салбарын мэргэжилтнүүд, төрийн дээд хэмжээний айлчлал, зээл, тусламж, хамтарсан бүтээн байгуулалт зэрэг тодорхой асуудлыг шийдэхэд гар бие оролцсон төр, нийгмийн зүтгэлтэн, Элчин сайд нар, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч, эрдэмтэн, судлаачдын дурсамж, дурдатгалыг нийтэлжээ.

 

Связанные новости