Өчигдөр 930 иргэн вакцин тариуллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өчигдөр коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 30, II тунд 34, III тунд 296, IV тунд 570, нийт 930 иргэнийг хамруулав.
Иргэдэд вакцин
тарьж эхэлснээс хойш Улаанбаатар
хотын зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2, II тунгийн хамралт 72,
III тунгийн хамралт 53.2, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.1 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3038 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны
68.698 (77.3 хувь), 16-17 насны 27.077 (79.9 хувь) хүүхэд дархлаажуулалтын бүрэн
тунд хамрагдсаныг УОК-ын Шуурхай
штаб мэдээллээ.