Короновируст халдварын 390 тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2022-02-26 11:30:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 390 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдав.

Үүнээс Улаанбаатар хотод 187, орон нутагт 203 хүн халдвар авсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ.


Эмнэлэгт 2835 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 737 хүний биеийн байдал хөнгөн, 1827 нь хүндэвтэр, биеийн байдал хүнд 229, нэн хүнд 42 хүн байгаа аж.


Харин коронавирусны халдвар авсан ч ямар нэгэн шинж тэмдэггүй, биеийн байдал нь хөнгөн 9452 хүн өрхийн эмчийн заавар зөвлөгөө авч, гэрийн хяналтад байна. 



Связанные новости