Төрийн цэргийн бодлогын үндсийг хаалттай хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы хуралдаан хаалттай горимд шилжлээ.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, .Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн 3 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.
Эхний асуудлаар ажлын хэсэг байгуулахаар болж хэлэлцүүлгийг хойшлуулсан бол хоёр дахь асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан. Тиймээс Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэж эхэллээ. Уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна. Асуудлыг хаалттай хэлэлцсэний дараагаар буюу үдээс хойш Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Комментарии