Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт хөлбөмбөгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн суурь бүтэц болох грассрүүтс буюу нийтийн хөлбөмбөгийн салшгүй нэг хэсэг нь сургуулийн хөлбөмбөг байдаг.
Хүүхэд бүр мэргэжлийн тамирчин болох албагүй ч, хүүхэд бүр тоглож, хөгжих
эрхтэй. Энэхүү зарчмыг гол зорилго болгон Монголын хөлбөмбөгийн холбоо болон Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар хамтран өчигдөр ажиллах санамж
бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд сургуулийн хөлбөмбөгийн төсөл, хөтөлбөрүүдийг
хамтран хэрэгжүүлэх бөгөөд эхний хөтөлбөр болох “Football for School” хөтөлбөрийг
ОУХБХ-ны дэмжлэгтэй Монгол Улсын 21 аймаг 9 дүүрэгт 170 сургуульд хэрэгжүүлэх
юм.
Мөн хүүхдүүд аюул эрсдэлгүй, хүчирхийлэл дарамтгүй орчинд хамтдаа сурч
тоглох эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэхийг гол зорилго болгож байна. Цаашид тус
байгууллагууд хамтран сургуулийн талбайн хөлбөмбөгийн ‘’Dream goal’’ болон
футзаалны “Дуулиан” тэмцээнүүдийг хамтран зохион байгуулахаар ажиллаж
байна.
Хөлбөмбөгөөр дамжуулан хүүхдүүд хөгжих, хүүхэд бүр хөлбөмбөг тоглох боломжийг хангах нь талуудын хамтын зорилго байх юм.