С.Эрдэнэ-Очир: Бид Азийн шилдэг багтай хүч үзэхэд бэлэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайланд улсын "NSDF FUTSAL THAILAND INVITATION-2022" тэмцээний өмнөх хэвлэлийн хуралд Монголын футзаалны шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир оролцлоо.
Даваа гарагт болсон уг хурал дээр С.Эрдэнэ-Очирын сэтгэгдлээ хэлэхдээ: “Монголын футзаалны үндэсний шигшээ баг сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахлын улмаас олон улсын тэмцээнд оролцож чадаагүй ч бид өмнөх амжилтаа ахиулахын тулд дахин АХБХ-ны Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө өрсөлдөхийн тулд бэлтгэлээ хангасан.
Харин тус тэмцээний өмнө энэ тэмцээнд уригдаж Азийн
шилдгүүдийн нэг Иран улсын шигшээ багтай тоглох болсонд маш их баяртай байна" хэмээн онцоллоо.
Энэ тэмцээний хүчтэй баг болох Иран улсын шигшээ багийн дасгалжуулагч хэлэхдээ: “Бид тус тэмцээнд залуу бүрэлдэхүүнтэй ирсэн. Маргааш Монгол Улсын шигшээ багийн эсрэг тоглох гэж байгаадаа маш баяртай байна. Энэ тоглолт манай залууст том туршлага болох тоглолт байх болно” гэж хэллээ.