Озэки Митакэүми тэргүүтэй 6 сумоч башёг тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сумо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний 3 дахь
өдрийн барилдаанд 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Ура /М-1/-тай өнөөдөр таарч
барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар 2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж
байв.
Харү башёгийн 3 дахь өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноров /М-2/, Озэки Шодайтай таарч хүч үзэн түүнийг
ёрикири мэхээр хаяснаар 2 даваа, 1 унаатай боллоо.
Харин Озэки Такакейшо энэ өдөр Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэнтэй таарч хүч үзэн түүнд сүкүинаге мэхээр ойчсоноор 2 унаатай болсон бол Хоошёорюү 1 даваа 2 унаатай байна. Энэ өдөр 2 даваатай явсан Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Сэкиваке Абитай таарч барилдан түүнд ошитаоши мэхээр унаснаар 1 унаатай боллоо.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/, Комүсүби Таканошотой таарч барилдан түүнийг цүкидаши мэхээр хаяснаар эхний даваагаа авлаа. Харин Чиёошома Г.Мөнхсайхан /М-8/, энэ өдөр Такаясү /М-7/-тэй барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 2 даваа, 1 унаатай боллоо
Шинэхэн Озэки Митакэүми, энэ өдөр Дайэйшо /М-1/-той таарч барилдан
түүнийг цүкиотоши мэхээр давснаар 3 даваатай байна.