Насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах хагас шигшээ шатны тэмцээн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2022 оны насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн тэмцээний хагас шигшээ шатны тэмцээн өнөөдөр эхэлж байна.
Тус тэмцээний эрэгтэй ангилалд 76 шатарчин, эмэгтэй ангилалд 60 шатарчин оюун
ухаан, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.
Энэ удаагийн УАШТ-д Их мастер - 5, Олон улсын мастер - 3, Дэлхийн шатрын
холбооны мастер - 12, Дэлхийн шатрын холбооны дэд мастер - 5, спортын мастер - 7,
Дэд мастер - 10, эмэгтэйчүүдийн Их мастер - 1, эмэгтэйчүүдийн олон улсын мастер
– 4, эмэгтэйчүүдийн дэлхийн шатрын холбооны мастер - 2, эмэгтэйчүүдийн дэлхийн
шатрын холбооны дэд мастер - 9, эмэгтэйчүүдийн спортын мастер - 2, эмэгтэйчүүдийн
дэд мастер – 6, нийтдээ 66 олон улсын болон дотоодын цолтой шилдэг шатарчид
оролцож байна.
Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилалын эхний 11 байрыг эзэлсэн шатарчид 2022 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээнд оролцох эрхээ өвөртлөх юм.