Л.Нямаагийн “Миний амьдардаг Ертөнц” номын баяр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 14:12:50

Монголын Хүүхдийн номын ордоны МЗЭ-ийн шагналт яруу найрагч сурган хүмүүжүүлэгч, Л.Нямаагийн “Миний амьдардаг Ертөнц” номын баяр  70 насны ойн арга хэмжээ энэ сарын 10-ны өдөр болох аж.

Энэхүү арга хэмжээг түүний шавь нар, Хан Хэнтийн яруу найргийн бүлгэмийнхэн, Утга зохиолын нэгдэлтэй хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.

Л.Нямааг гуай Хан Хэнтий нутагт оршин суух хугацаандаа Хан хэнтийн руу найргийн бүлгэмийг 1990 онд үүсгэн байгуулжээ. Түүнчлэн Д.Нацагдоржийн шагналт Болор цомын эзэн Модернист фронт командлагч Б.Галсансүх, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Одгэрэл, Б.Энхжаргал, Д.Гансүрэн, Г.Сонинбаяр яруу найрагч А.Түмэнбаяр, Б.Занданхүү зэрэг авьяастнуудыг өлгийдөн авч яруу найраг утга зохиолын ертөнцөд өөр өөрийн өнгөөр эгшиглэх дуун болгон илгээсэн гавьяатай хүн юм.

Мөн 1960-аад онд анхны “Миний зуун нэртэй” номоо хэвлүүлж байсан бөгөөд  “Миний амьдардаг Ертөнц”  ном нь түүний яруу найргийн хоёр дах бүтээл болж байгаа аж.

О.Буянхишиг

 

Связанные новости
Комментарии