Коронавируст халдварын 127 тохиолдол батлагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 127 тохиолдол батлагдаж, үүнээс Улаанбаатар хотод 70, орон нутагт 57 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Орон нутгаас хамгийн их буюу 51 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин 18 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 283 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 11 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 29, хүндэвтэр 190, хүнд оноштой 53 хүн байгаа аж.
Түүнчлэн гэрийн хяналтад 860 хүн
байна. Тус хугацаанд нас баралт бүртгэгдээгүй байна.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня