Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-02 19:05:15
Хэнтий /МОНЦАМЭ/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/72 дугаар тушаалаар Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутгийг дамнан орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг Биндэр сумын төвд байгууллаа.
Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрыг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.
Улсын тусгай хамгаалалтад авахдаа Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхийн хэмжээнд зайлшгүй анхааран хамгаалах шаардлагатай 35 эко бүсийн нэг Амар мөрний эх болох Онон голын ай савд хамаардаг. Чингэлтэй, Балж, Хөмүүл, Баруун, Зүүн Гутай, Тулгат, Шургадаг, Наймт, Арангатай зэрэг Онон голд цутгадаг 27 голын эх, сав газар. Энэ утгаараа монгол хүний төдийгүй, Амар мөрний сав дагуух ОХУ, Хятад улсын нутагт амьдарч буй 75 сая хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангахад онцгой үүрэгтэй, үнэ цэнтэй нутаг гэх мэт олон хүчин зүйлээр тодорхойлсон байдаг.
Связанные новости