Борхужирын хайлуур жоншны далд уурхайг дахин ашиглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-04 21:58:01

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Дархан сумын нутагт байрлах Борхужирын хайлуур жоншны далд уурхайг дахин ашиглах ТЭЗҮ төслийг "Дарханбор Хужир" ХХК-ийн төлөөллүүд өнөөдөр аймгийг даргад танилцууллаа.


1999-2007 онд Борхужирын ордод "Монголросцветмет" ХХК олборлолт явуулж , С1 нөөцийг бүхлээр нь буюу нийт нөөцийн 50 хувийг олборлон эдийн засгийн хувьд ашиггүй, уул геологийн нөхцөл маш хүндрэлтэй гэх шалтгаанаар нөхөн сэргээлт хийлгүй орхисон байдаг.

Тэгвэл тус ордын үлдэгдэл нөөцийг байгальд ээлтэй далд аргаар бүрэн ашиглан экспортыг нэмэгдүүлж улс, аймаг болон сум, багийн эдийн засаг, төсвийн орлогыг нэмэгдүүлэх ажлын байр бий болгох төслийг "Дарханбор Хужир" ХХК-ийнхан боловсруулжээ.

Ингээд Дархан сумын Дотуур булаг нэгдүгээр багийн иргэдийн нийтийн хурлаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцүүлэхээр болов.

Связанные новости