"Өв соёл үндэсний бахархал 2022” сарын аяны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-04 21:59:57
Хэнтий /МОНЦАМЭ/ "Өв соёл үндэсний бахархал 2022” сарын аяны нээлт өнөөдөр Хэнтий аймгийн төв Чингисийн талбайд боллоо.
Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх, эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил зэрэг үндэсний үнэт зүйлийг эрхэмлэн хөгжүүлэх, нандигнан өвлүүлэх замаар үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэхэд тус аяны гол зорилго оршиж байгаа юм. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Чуулга, сургууль цэцэрлэг, Нийтийн номын сан, Музей зэрэг 25 байгууллагын төлөөлөл үндэсний хувцастай оролцлоо.
Энэхүү аяны хүрээнд сум бүр орон нутгийнхаа онцлогт тохируулан тусгай хөтөлбөр гаргаж батлуулан хэрэгжүүлэх, сум бүр соёлын биет бус өвийг сурталчлан өвлөн уламжлагчдыг алдаршуулсан үйл ажиллагааг гурваас доошгүй удаа зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгажээ.
Связанные новости