МҮОХ-ны шинэ Гүйцэтгэх зөвлөл анхны хурлаа хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны VIII чуулганаар сонгогдсон шинэ Гүйцэтгэх зөвлөлийн анхны хурал өнөөдөр Олимпик хауст боллоо.
Хурлаар
МҮОХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар Ерөнхийлөгч
Б.Баттүшиг ажиллахаар болов.
Мөн
Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр ахлуулсан салбар комиссуудыг байгуулснаас гадна
аймаг, дүүргийн олимпын зөвлөлүүдийн бүсчилсэн хуваарийг баталлаа. Улмаар 21
аймаг, есөн дүүргийн олимпын зөвлөлийг таван бүсэд хуваах замаар удирдлага,
зохион байгуулалтын шинэ бүтцэд шилжив.
Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурлыг 2022 оны тавдугаар сарын 23-нд зохион байгуулах шийдвэр гаргалаа. Гишүүдийн хурлаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-ны хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийг батлах юм.