Мобиком групптэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын анхдагч дэлхийн жишигт нийцсэн мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчдийн нэг Мобиком групп Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн Дээд лигийг ивээн тэтгэхээр боллоо.
Гэрээний
хүрээнд Үндэсний дээд лиг тэмцээнийг "Моби Дээд лиг" нэрийн дор
зохион байгуулах бөгөөд хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, түгээн
дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллах юм.
Уг гэрээний хүрээнд “VOO” болон “Monpay”-тэй хосолсон олон гэнэтийн бэлэг биднийг хүлээж байна гэж МХБХ-ноос мэдээллээ.