Япон улс 5 дугаар сараас өмнө олон улсын оюутнуудад буцаж ирэх зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-13 12:07:11

ТОКИО. /Xinhua/. Японы Боловсролын сайд Шинсуке Суэмацу мягмар гарагт хэлэхдээ, Засгийн газар 5 дугаар сараас өмнө цар тахлын улмаас хязгаарлалтад орж, хүлээн авах боломжгүй байсан бүх улс орнуудын гадаад оюутнуудад Япон улсад нэвтрэх зөвшөөрөл олгоно гэж найдаж байна гэжээ.


Тус улс 3 дугаар сард цар тахлаас сэргийлэх хилийн дэглэмийг зөөлрүүлснээс хойш 30 мянга орчим гадаад оюутан тус улс руу нэвтрээд байна.


Албаны байгууллагын тооцоолсноор, цар тахлын улмаас хилийн хатуу хязгаарлалт тогтоосны улмаас гадаад улс орнуудын 110 мянга орчим оюутан хоёр жилийн хугацаанд Япон улс руу нэвтрэх боломжгүй байсан аж.  


Шинсуке Суэмацу хэлэхдээ, Засгийн газрын зорилго бол 5 дугаар сар гэхэд Японд буцаж ирэхээр хүлээгдэж буй бүх олон улсын оюутнуудад хилээр нэвтрэх боломжийг олгох явдал бөгөөд холбогдох ажлын ахиц сайн байгаа гэжээ.


Хязгаарлалтуудыг сулруулах ажлын хүрээнд ням гарагаас эхлэн нэг өдөрт хилээр нэвтрэх хүний дээд хязгаарыг 7 мянгаас 10 мянга болгон нэмэгдүүлнэ.  

Связанные новости