9–12-р ангийн сурагчдын дунд уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 14:41:35

Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хөдөлмөрийн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан  ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд "Мэргэжил сонголт-Миний ирээдүй" эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх мөн ирээдүйд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор зохиогдож байгаа энэхүү уралдааныг 2015 оны  10 сарын 01- ээс  10 сарын 21-нийг хүртэл Хөдөлмөрийн хэлтсийн байранд хүлээн авах юм байна. Шагналын санг байгууллагын нөөцөөс гаргаж байгаа бөгөөд  1-р байранд 1 хүүхэд  100 мянган төгрөг, 2-р байранд 2 хүүхэд   80 мянган төгрөг,  3-р байранд  2 хүүхэд  50 мянган төгрөг, тусгай байранд мөн 2 хүүхэд  20 мянган төгрөгийн шагналын сантай юм байна.

П.Батням

 

Связанные новости
Комментарии