“Атлетик 220” клуб Хонконгийн Ли Ман клубтэй тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны 2021 оны “Үндэсний Дээд Лиг”-ийн аварга “Атлетик 220” клуб Азийн хөл бөмбөгийн холбоо /АХБХ/-ны цомын тэмцээний хэсгийн шатны эрхийн төлөөх цорын ганц тоглолтыг Хонконгийн Ли Ман клубтэй тоглох юм.
Өчигдөр
/2022.04.14/ “Атлетик 220” клубийн баг тамирчидтай тоглох Ли Ман клуб МХБХ-ны
талбайд эхний бэлтгэлээ хийжээ.
Тоглолт 4 дүгээр сарын 19-ны өдөр 15.00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд хөлбөмбөг сонирхогч, дэмжигч үзэгч та бүхэн хүрэлцэн ирж үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна.