МУИС-ийн волейболын эрэгтэй, эмэгтэй багууд универсиадын аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны спортын V наадмын волейболын аварга шалгаруулах тэмцээний медальтнууд мягмар гарагт /2022.04.19/ тодорлоо.
ШУТИС,
МУИС-ийн спорт зааланд 6 өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт
26 баг өрсөлдсөн бөгөөд ОУХМ Э.Эрдэнэбилэг, спортын мастер Н.Галбадрах, спортын
мастер Ц.Ууганжаргал дасгалжуулагчтай МУИС-ийн эрэгтэй, эмэгтэй багууд тэргүүлсэн
байна.
Тодруулбал,
эрэгтэйчүүдийн төрөлд МУИС, ШУТИС, Их засаг Их сургуулийн баг 1, 2, 3 дугаар
байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд МУИС, АШУҮИС, Их засаг Их сургуулийн баг
тамирчид эхний 3 байрт шалгарлаа.
Монголын оюутны V их наадам футзал, чирлидинг, чөлөөт бөх зэрэг төрлөөр үргэлжлэн явагдана.