А.Баттулга Боксын ДАШТ-ий алтан медалийн төлөө тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2025-09-13 22:51:11
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өнөөдөр Монголын залуу тамирчин, Алдар спорт хорооны тамирчин Алдархишигийн Баттулга хагас финалд Японы тамирчин Соукши Макиног ялж, ДАШТ-ий аваргын төлөө тулалдахаар шалгарлаа.


А.Баттулга 2025 оны есдүгээр сарын 14-нд алтан медалийн төлөө Казахстаны боксчин, тив, дэлхийн аварга, 22 настай  Санжар Ташкенбай-тай тулалдана.

Связанные новости