"Улаанбаатар марафон 2022" ирэх пүрэв гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-21 14:26:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн биеийн тамир спортын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Монголыг хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран "Улаанбаатар марафон 2022" олон улсын гүйлтийн тэмцээнийг 5 дугаар сарын 28-нд зохион байгуулна.


Марафон гүйлтийн тэмцээнд оролцогчдын бүртгэл 4 дүгээр сарын 14-нд эхэлсэн бөгөөд 5 дугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ. Уламжлалт марафон уралдааны 5 км, 1.5 км гүйлтийн бүртгэлийг дүүргүүдийн спорт хороо хийх бол 10 км, 21 км, 42 км гүйлтийн бүртгэлийг Монголын хэт холын марафон гүйлтийн хорооноос зохион байгуулна.



Связанные новости