МБАТС-ын XV наадмын жүдо бөхийн тэмцээний товыг өөрчлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-22 10:26:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бүх ард түмний спорт /МБАТС/-ын XV наадмын Зохион байгуулах хорооны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрээр тус наадмын жүдо бөхийн тэмцээний тов өөрчлөж, нэг сарын өмнө зохион байгуулахаар болсон байна.


Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсад зохион байгуулах олон улсын тэмцээний жагсаалтад жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний зохион байгуулах хугацаа нь МБАТС-ын XV наадмын жүдо бөхийн тэмцээнтэй давхцаж байна.


Иймд Монголын жүдо бөхийн холбооноос ирүүлсэн хүсэлт болон Наадам зохион байгуулах хорооны шийдвэрээр МБАТС-ын XV наадмын шигшээ тэмцээний жүдо бөхийн тэмцээн товлосон хугацаа өөрчлөгдөж, 2022 оны 5 дугаар сарын 10-12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.



Связанные новости