Ази тивийн АШТ эмэгтэйчүүдийн барилдаанаар үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буянт-Ухаа спорт ордонд Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн 2 дахь өдрөө эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг жингийн барилдаанаар үргэлжилж байна.
“Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Хулан 53
кг-д хэсгийн эхний барилдаандаа өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн аварга, Японы
18 настай шинэ од Акари Фүжинамид 0:10-аар ялагдлаа. Түүний хувьд хэсгийн
сүүлийн барилдаанаа Энэтхэгийн Санжай Шиндэтэй хийх бөгөөд түүнийг ялбал хагас
шигшээд шалгарна.
Харин
62 кг-д 23
хүртэлх насны Ази тивийн аварга ОУХМ Б.Хонгорзул 1/4 шигшээд “Токио-2020” олимпын наадмын мөнгөн
медальт, дэлхийн хоёр, Азийн дөрвөн удаагийн аварга Киргизийн алдарт бөх
Айсулуу Тыныбековатай барилдаж 3:7-гоор ялагдлаа. Айсулуу хагас шигшээд
Узбекистаны Набира Эсенбаеваг ялсан тохиолдолд манай бөх хүрэл медалийн төлөө
барилдах эрхтэй болно.
Өнгөрсөн жилийн Азийн
АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Х.Болортуяа 57 кг-д хэсгийн эхний барилдаанаа Казахстаны Нулифар
Раймоватай хийж, яллаа. Түүний дараагийн
өрсөлдөгч нь БНСУ-ын Ким Хён Жу юм.
Чөлөөт
бөхийн 23
хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга ОУХМ Ө.Пүрэвсүрэн 65 кг-д Казахстаны
Дарига Абенийг цэвэр ялав. Тэрбээр 2 дугаар тойрогтоо 2021 оны Ослогийн ДАШТ-ий
мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга,
Японы бөх Мива
Морикаватай барилдаж 3:7-гоор ялагдлаа. Түүний дараагийн өрсөлдөгч Энэтхэгийн
Радика юм.
Харин
72 кг-д ДАШТ-ий
5 дугаар байрын шагналт ОУХМ Э.Даваанасан тойргийн эхний
барилдаанаа “Осло-2021” ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Жамила
Бакбергеноватай хийж 3:3-аар буюу сүүлийн оноогоор харамсалтай ялагдлаа.