Тивийн АШТ-ий үеэр “Залуу сэтгүүлч” сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-26 08:33:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос, МҮОНТ-тэй хамтран "Залуу сэтгүүлч" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэв.


Энэ удаагийн сургалтад Gogo.mn, News.mn, champmedia group ХХК, Sps телевизийн шинэ залуу сэтгүүлчид туршлагажиж чөлөөт бөхийн талаар мэдлэг, туршлага хуримтлуулж авлаа.


Тэмцээний үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч П.Гансүх, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар тус хөтөлбөрт оролцсон сэтгүүлч М.Тэргэл, Б.Болор-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг нарын төлөөлөлд хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийллээ.

Связанные новости