Нийслэлийн Засаг дарга “IHC Esport” багийнханд амжилт хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-05 10:11:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим спортын “IHC Esports” багийн гишүүдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүлээн авч уулзаж амжилт хүсэв.


Цахим спортын томоохон төрлүүдийн нэг CS:GO /Counter-Strike: Global Offensive/ тоглоомын дэлхийд нэр хүндтэй, хамгийн өндөр шагналтай "Major Championship" тэмцээн 5 дугаар сарын 9-нд эхлэх юм. "IHC Esports" баг Австралийн "Renegades" багийг хожсоноор Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэн, тус тэмцээнд Монгол Улс төдийгүй бүсээ төлөөлөн оролцохоор болсон. Тэд өнөөдөр Бельги Улсын Антверпен хотыг зорьж байгаа юм. Энэхүү тэмцээнд дэлхийн бүс бүрээс шалгарсан 24 баг оролцох юм.


Хотын дарга цахим спортын түүхэнд том амжилт үзүүлсэн “IHC Esports” багийнханд Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэн, дэлхийн аваргын тэмцээнд амжилттай өрсөлдөхийг хүслээ.


”PGL Major Antwerp 2022″ хэмээх дэлхийн аваргын төлөөх тус тэмцээн 5 дугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ.

Связанные новости